English Mongolian

Нүүр хуудас  |  Мэдээ  |  Сайтын агуулга  |  Холбоо барих

 





 
 
Бүх рекламнуудыг үзэх
 
Зөвлөгөө » Гахайн жижиг аж ахуй эрхлэх тухай
 
Гахайн жижиг аж ахуй эрхлэх тухай

Гахайн жижиг аж ахуй эрхлэх тухай  

ГАХАЙН АЖ АХУЙ АШИГТАЙ…


Энэ төрлийн аж ахуй эрхлэх нь эхэндээ зардал их шаарддаг боловч, судалгаагаа сайн хийж, үйл ажиллагаагаа жигд явуулж чадвал ашгаа хэд дахин нугалах боломжтойгоороо их онцлог үйлдвэрлэл юм. Ерөнхийдөө 11 мэгж, нэг бодонтой гахайн сүрэг жижиг аж ахуйг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ харьцааг стандартад нийцсэн, цааш ашиг шим өгөх боломжтой гэж үздэг. Харин жижиг аж ахуй эрхлэхдээ дараах зүйлд юуны өмнө анхаарах хэрэгтэй. Үүнд:


- Мал эмнэлэг
- Зоотехник
- Барилга байгууламж
- Тоног төхөөрөмж
- Мэргэжилтэн

 

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
Үржлийн 5 ширхэг торой 200.000 төгрөг байна. Бэлтгэл мэгж буюу шинэ мэгж 400.000-500.000 төгрөгийн үнэтэй. Харин бодонгийн хувь амьдын жингээр тооцох ба нэг килограмм нь 7000 төгрөг байна. Гэхдээ багц болгож авбал тухайн худалдан авагчдад маш сайн. Нэг багцад 11 мэгж, нэг бодон ногддог. Үнийн хувьд 5 сая гаруй төгрөгийн ханштай байна. Ингэж авснаар ашиг шим өгөх, сүргээ өсгөх гэх мэт тохироо нь их сайн таардаг байна. Нэг мэгжнээс жилд 20- 22 тооны торой авахааргүй бол тухайн хүн ашигтай ажиллах боломж бага байдаг. Тухайлбал, 10 мэгжнээс жилд 220-240 гахай өгч байна гэсэн үг. Аль болох олон торой авахын тулд мэгж тэжээж илүү зардал гаргаж байдгийг тооцоолж үзэхэд гэмгүй. Тийм учраас дээр дурдсан хэмжээний үржлийн чадвартай сүрэг авахын тулд гахайн сүргийг хаанаас авбал үр дүнтэй талаарх судалгаагаа сайн хийх ёстой юм байна.

 

АНХААРАХ ЗҮЙЛ:
Гахайн аж ахуй шинээр байгуулж, энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа бол та дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.
1. Хамгийн их үр ашигтай байхаар тооцоолж, төслөө сайн гаргах
2. Мэгж бол гахайн аж ахуйн хамгийн их анхаарууштай асуудлын нэг байдаг. Үүнийг сайн бодолцох
3. Гахайны байрыг өвөлдөө +18 хэм дулаан байхаар тооцож барих хэрэгтэй
4. Тэжээлийн хувьд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн норм гэж байдаг. Түүнийг сайтар мөрдөхгүй бол чанар сайтай мах үйлдвэрлэнэ гэж байхгүй. Жишээ нь, гахайн тэжээлийн уураг 17%, тослог 3% байх ёстой гэх мэтийг сайтар тооцох
5. Сайн тэжээсэн гахай 6 сартайдаа 90 кг болдог. Энэ хэмжээг дэлхий дахинд мөрддөг учраас таны өсгөж буй үржлийн гахай ийм шаардлага хангаж байна уу гэдгийг шалгаж, үгүй бол тухайн бүрд нь асуудлаа шийдэж байх хэрэгтэй

 

Эх сурвалж: Алтангадас сэтгүүл, №36

 
 
 
 
Нууц үгээ мартсан уу?
 
 
 
 



Онлайн туслах - 1

Онлайн туслах - 2

Онлайн туслах - 3

Онлайн туслах - 4
Free counter and web stats