English Mongolian

Нүүр хуудас  |  Мэдээ  |  Сайтын агуулга  |  Холбоо барих

 





 
 
Бүх рекламнуудыг үзэх
 

Анхаар! Энэхүү тоног төхөөрөмжийн талаар энд байгаагаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй ба бид бизнес эрхлэгчдэд шинэ санаа, үйлдвэрлэлээ өргөтгөх сэдэл өгөх ашгийн бус зорилгоор энд оруулсан болно.


Төхөөрөмжийн нэр: Хамгийн хямд орон сууц
Төхөөрөмжийн төрөл: Барилга, зам, уул урухайн тоног төхөөрөмж
Үнэ: 0
Үйлдвэрлэсэн улс: 15
Үйлдвэрлэсэн компани: 0
Үйлдвэрлэсэн он: 0
 
Товч тайлбар:
Хамгийн хямд орон сууц

Энэхүү барилга нь жилийн дөрвөн улиралд орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд барилга угсралт хийх, суурь тавих зардал бага тул манай Улаанбаатарын гэр хороолол болон хөдөө орон нутагт хамгийн тохиромжтой сууцны нэг төрөл юм. Галын аюул, газар хөдлөлт, салхи жавар зэрэг байгалын болон гэнэтийн ослоос айх явдал үгүй.

Зөөврийн угсармал барилгын бусад загваруудтай танилцвал дараах холбоосоор орно уу

Барилгын танилцуулга Барилгын загвар 05
Барилгын загвар 01 Барилгын загвар 06
Барилгын загвар 02 Барилгын загвар 07
Барилгын загвар 03 Барилгын загвар 08
Барилгын загвар 04 Барилгын загвар 09

Ерөнхий танилцуулга

Энэхүү барилга нь жилийн дөрвөн улиралд орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд барилга угсралт хийх, суурь тавих зардал бага тул манай Улаанбаатарын гэр хороолол болон хөдөө орон нутагт хамгийн тохиромжтой сууцны нэг төрөл юм. Галын аюул, газар хөдлөлт, салхи жавар зэрэг байгалын болон гэнэтийн ослоос айх явдал үгүй.

Түргэн угсрагдах барилгын бүтээц нь хөнгөн хаших каркас, түүнчлэн хаалга, цонх зэргээс бүрдэнэ. Хөнгөн каркас нь ердөө метал профилиэр хийгдсэн тэгш өнцөгт хийц юм. Түргэн угсрагдах барилгын хаших хийц нь хана, дээвэр болно. Хамгийн их хэрэглэгдэж буй хаших жийц нь сэндвич хавтан юм. Сэндвич хавтан дундаа пенополистирол, пенополиуретан буюу эрдэс хавтан бүхий хоёр метал хуудсаас тогтсон 3 үет, цул, хиймлээр гарган авсан хийц юм. Сэндвич хавтанг төрлөөр нь ханын, дээврийн гэж ангилна. Сэндвич хавтанг дотор дүүргэлтэнд бэлтгэхдээ базальтын үл шатах эрдэс хөвөн болон антиперентэй өөрөө унтардаг пенополистиролыг ашиглана.

Пенополистирол нь өөрөө унтрах ба шаталтыг үл дэмжих чанартай учраас галын аюулгүйн 4-р зэрэгт орно. Сэндвич хавтан нь барилгын материал гэдэг үүднээсээ тоосго, плита болон бусад олон янзын барилгын уламжлалт материалуудаас ялгарах давуу талтай. Сэндвич хавтан нь хөнгөн жинтэй учраас угсрахад хялбар, хурдан, бас Z-lock түгжээ нь хавтанг найдвартай, бат бөх холбон угсарч өгнө. Сэндвич хавтангаар барилгыг хурдан хугацаанд угсрах болсон нь барилгын зардлыг бууруулаад зогсохгүй тоног төхөөрөмж ашиглах явдлыг бараг үгүй болгож байгаа юм. Сэндвич хавтан нь үзэмж сайтайн дээр өнгөний өргөн сонголттой, барилгын нэмэлт засвар шаарддаггүй.

Сендвичэн байшин нь дулаан хадгалах болон дуу тусгаарлах чадвар сайн байдаг.

Энэхүү байшин ньметалл суурьтай тул хаана ч аваачиж шилжүүлэн барьж болно. Энэхүү байшин нь маш хөнгөн тул хүнд даацын том суурь шаардагдахгүй.
Энэхүү байшинг манай гэр хороололын айлууд өөрийн хуучин шавар байшингийнхаа
сууритн дээр шууд угсран барьж болно.
Түр хугацааны зөөврийн байшин нь уурхай, барилга, зам ангийн оффис,
ажилчдын байр зэрэг зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой.
Хувийн том хэмжээний хаус байшин нь үнийн хувьд харьцангүй хямд бөгөөд
20 жилийн баталгаатайгаар үйлдвэрлэгч нийлдүүлж байна.
Энэхүү Бяцхан контенерийг хаана ч зоож байршуулахад тохиромжтой тул түр цагийн
ажлын байранд хэрэглэхэд тохиромжтой. Газар тариалан, уул уурхай, барилга зам гэх мэт.
Байшингийн дотоод байдал Хувийн хаус байшингийн дотоод байдал
 
Холбоо барих
Хаяг:0
Утас:0
Веб сайт:0
Email:0
 
 
 
Холбоотой техник, технологиуд
 

Блокны үйлдвэр ...

Үл зэврэх нарийн ...

Канад модон байш ...

Арматурын төмөр ...

Барилгын хуучин ...
Бүх техник, технологиудыг үзэх »
 
 
 
Нууц үгээ мартсан уу?
 
 
 
 



Онлайн туслах - 1

Онлайн туслах - 2

Онлайн туслах - 3

Онлайн туслах - 4
Free counter and web stats