English Mongolian

Нүүр хуудас  |  Мэдээ  |  Сайтын агуулга  |  Холбоо барих

 





 
 
Бүх рекламнуудыг үзэх
 
Гэрээний загварууд   Маягтууд   Статистик
Гэрээний загварууд: » САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ
 
САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

___
 

__________хот                                                                           200_оны_дугаар

/аймаг, сум, дүүрэг/                                                                        сарын_-ны өдөр

 
 
Нэг талаас Банк __________________________________________________

                                                         / нэр хаяг/

/цаашид “Түрээслүүлэгч” гэнэ/-ыг__________________үндсэн дээр төлөөлж,

                                                                /байгууллагын дүрэм,итгэмжлэл/

___________________________________________________ _нөгөө талаас

                                   

_____________________________________/цаашид “Түрээслэгч ” гэнэ/             /байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн нэр, хаяг/

-ыг __________________________үндсэн дээр _________________________

                        /байгууллагын дүрэм,итгэмжлэл/                                        /эцэг/эх/-ийн нэр, нэр, албан тушаал/

төлөөлөн бид дор дурдсан гэрээг байгуулав. Үүнд:

 
1. Гэрээний зүйл

1.1. Түрээслүүлэгч нь доорхи тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд эзэмшүүлэн ашиглуулахаар шилжүүлэн  өгч, түрээслэгч түүнийг хүлээн авна.

Нэр төрөл

Тоо хэмжээ

үнэ

Элэгдэл хорогдол тооцох хугацаа

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүгд
 
 
 
 

1.2. Түрээслүүлэгч банк нь 1.1.-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсвэл худалдан авсан байна. Түрээслүүлэхээр шилжүүлж буй тоног төхөөрөмж нь түрээслүүлэгчийн /банкны/ өмч байна.

 
 

2. Тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр шилжүүлэн өгөх журам

 

2.1. Түрээслүүлэгч банк нь тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгөх түүний чанар, иж бүрдлийн талаар  бэлтгэн нийлүүлэгчид  шаардлага тавих эрхийг  түрээслүүлэгчид шилжүүлнэ.

2.2. Түрээслүүлэгч  банк бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулснаа түрээслэгчид  цаг тухайд нь мэдэгдэж  түүнд тоног төхөөрөмжийг хүлээн авахад  шаардагдах бүх бичиг баримтуудыг шилжүүлнэ.

2.3. Түрээслэгч тоног төхөөрөмжийг  хүлээн авснаас  хойш ............хоногийн дотор тоног төхөөрөмжийг  хүлээн авсан, ашиглалтад оруулсан тухай актын хуулбарыг  түрээслүүлэгчид  явуулна.

2.4. Бэлтгэн нийлүүлэгчээс  тухайн  тоног төхөөрөмжийн  чанар, иж бүрдлийн  талаарх шаардлаггыг зөрчсөн нь түрээслэгчийг энэхүү гэрээний дагуу хүлээх хариулагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

3. Түрээсийн хугацаа

 

3.1. Түрээсийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн хугацааг хүлээлгэн өгөх, хүлээн  авах актанд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн тооцно.

3.2. Түрээсийн хугацаа нь тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан актанд  гарын  үсэг зурсан өдрөөс .............жил /сар, хоног/ болно.

3.3. Түрээсийн хугацааг зөвхөн талуудын тохиролцсоноор богиносгож болно.

 

4. Түрээсийн төлбөр, тооцоо хийх журам

 
 

4.1. Түрээсийн  төлбөрийг /нэмүү өртгийн татварыг оролцуулан/ дараахь графикийн  дагуу төлнө.

.....................он.................................................төгрөг
.....................он.................................................төгрөг
.....................он.................................................төгрөг
.....................он.................................................төгрөг
 

Бүгд ..........................................................................................төгрөг

 

4.2. Түрээсийн төлбөрийг бэлэн бусаар түрээслүүлэгч банкны ..........................тоот дансанд ................................................./улирал бүрт дараагийн улирал эхлэхээс.........................хоногийн  өмнө гэх мэт/хугацаанд шилжүүлнэ.

 

4.3. Түрээсийн төлбөрийн  хэмжээг  талууд харилцан  тохиролцох замаар өөрчилж болно.

 

5. Түрээслүүлэгчийн эрх үүрэг

 

5.1. Түрээслүүлэгч банк нь түрээсийн тоног төхөөрөмжийг энэ гэрээний нөхцөлд зааснаар ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй.

 
 

6. Түрээслэгчийн эрх, үүрэг

 

6.1. Түрээслэгч нь тоног төхөөрөмжийн тохиолдлын бүрэн ба зарим эвдрэл гэмтлийн  эрсдлийг хүлээнэ.

6.2. Түрээслэгч тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш ...............хоногийн дотор даатгуулсан байна.

6.3. Түрээслэгч түүнчлэн:

- Түрээсийн тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглах

- Түрээсийн тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байлгах

- Түрээсийн эд хөрөнгөнд урсгал засвар болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг өөрийн зардлаар хийх

- Тоног төхөөрөмжийг ашиглах, техникийн үйлчилгээ- засвартай холбогдсон  зардлыг хариуцна.

- Тоног төхөөрөмжийн их засвар болон урсгал засварыг өөрийн зардлаар хариуцаж хийлгэнэ.

6.4. Түрээслэгч  түрээслүүлэгч банкны зөвшөөрлийн үндсэн дээр тоног төхөөрөмжийг дамжуулан түрээсэлж болно.

 
 

7. Тоног төхөөрөмжийг түрээслүүлэгч банкинд

буцаан өгөх журам
 

7.1. Түрээслүүлэгч түрээсийн хугацаа дууссанаас хойш ........хоногийн дотор түрээсийн тоног төхөөрөмжийг түрээслүүлэгч банкинд зохих баглаа боодолтойгоор техникийн  баримт бичгийн хамт хүлээлгэн өгч акт үйлдэж гарын үсэг зурна.

7.2. Түрээсийн тоног төхөөрөмжийг  түрээслүүлэгчид  хэвийн элэгдэл  хорогдлыг  тооцон бүрэн бүтэн байдлаар нь хүлээлгэн өгнө.

7.3. Түрээслэгч түрээсийн тоног төхөөрөмжийг  бүрэн буюу зарим хэсгийг нэмэлт гэрээгээр түрээслүүлэгчээс  худалдан авч болно.

7.4. Түрээслэгч өөрийн хөрөнгөөр  түрээслүүлэгч  банкны зөвшөөрлөөр  түрээсийн тоног төхөөрөмжид хийсэн бөгөөд тоног төхөөрөмжид  гэмтэл учруулахгүйгээр авч болохгүй сайжруулсан зүйлийн үнийг нөхөн  авах ........

                                                                                                                          /эрхтэй, эрхгүй/

 
 
8. Талуудын хариуцлага
 

8.1. Түрээслэгч түрээслүлэгч банкны өмнө дараахь хариуцлага хүлээнэ.

- Түрээслэгч тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш ........хоногийн дотор түрээслүүлэгч  банкинд  мэдэгдээгүй бол ..................................... төгрөгийн торгууль төлнө.

- Түрээсийн тоног төхөөрөмжийг  хүлээн авах хугацаа хожимдуулсан  бол өөрийн дүнгийн ............хувьтай тэнцэх  хэмжээгээр  алдангийг хожимдуулсан  өдөр бүр төлнө.

- Түрээсийн тоног төхөөрөмжийг  зориулалтын бусаар ашигласан бол гэрээний үнийн дүнгийн ..........хувьтай тэнцэх торгууль төлнө.

 
 

9. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл

 

9.1. Талуудын аль нэг нь гэрээний үүрэг, нөхцөлийг байнга зөрчихөөс бусад тохиолдолд энэхүү гэрээг нэг талын журмаар цуцлахгүй.

9.2. Бусад үндэслэл______________________________________________
_________________________________________________
 
 
10. Бусад нөхцөл
 

10.1. Энэ гэрээний үндсэн эхийг хоёр хувь үйлдсэн бөгөөд тал тус бүр нэг хувийг хадгална.

10.2. Энэ гэрээнд тусгагдаагүй асуудлыг Монгол Улсын Иргэний хууль тогтоомжоор  зохицуулна.

10.3. Энэ гэрээнд гарын үсэг зурмагц түүнтэй холбогдуулан хийсэн урьдчилсан хэлцэл,  баримт бичиг нь хүчингүй болсонд тооцогдоно.

10.4. Энэ гэрээнд орсон  аливаа засвар нь зөвхөн хоёр  талын эрх  бүхий төлөөлөгчдийн  тухай бүр харилцан тохиролцож сайшаасаны  үндсэн дээр хүчин  төгөлдөр болно.

10.5. Талуудын  хууль ёсны хаяг, банкны хаяг гарын үсэг :
 
 
 
Түрээслүүлэгч:
 

Оршин байгаа газар:_______________________________________________

Хаяг, индекс:_____________________________________________________
Утас:_______________________________          факс:___________________

Банк дахь  харилцах дансны дугаар:__________________________________

 
Түрээслэгч:
 

Оршин байгаа газар:_______________________________________________

Хаяг, индекс:_____________________________________________________

Утас:_______________________________          факс:___________________

Банк дахь  харилцах дансны дугаар:__________________________________

 

Түрээслүүлэгч:                                                     Түрээслэгч:

........................................                                            ........................................
........................................                                            ..........................................

/гарын үсэг/                                                                          /гарын үсэг/

/тэмдэг/                                                                                  /тэмдэг/
 
 
Огноо: 2010.07.08
Татагдсан тоо: 639
Татаж авах
 
Нууц үгээ мартсан уу?
 
 
 
 



Онлайн туслах - 1

Онлайн туслах - 2

Онлайн туслах - 3

Онлайн туслах - 4
Free counter and web stats