English Mongolian

Нүүр хуудас  |  Мэдээ  |  Сайтын агуулга  |  Холбоо барих

 





 
 
Бүх рекламнуудыг үзэх
 
Гэрээний загварууд   Маягтууд   Статистик
Гэрээний загварууд: » ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
 
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

                                                            №___
 
_____________хот                                                                       200__оны___дугаар
/аймаг,сум,дүүрэг/                                                         сарын __-ны өдөр
 
 

Нэг талаас_______________________________________________________

/цаашид “А” тал гэнэ/ түүнийг төлөөлж ________________________________

                                                          /төлөөлсөн хүний албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр/
нөгөө талаас_____________________________________________________

/цаашид”Б” тал гэнэ/ түүнийг төлөөлж ________________________________

                                                                         /төлөөлсөн хүний албан тушаал,эцэг/эх/-ийн нэр, нэр/

бид дараахь нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.
 
 
1. Нийтлэг үндэслэл
 
1.1. Гэрээний талууд_______________________________________________
________________________________________________________________________________________________________________________________
чиглэлээр_______________________________________________________________________________________________________________хэлбэрээр
хамтран ажиллана.

1.2. Хамтын үйл ажиллагааны санхүүжилтэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараахь  байдлаар хариуцан гаргана./Хөрөнгийн төрөл хэмжээ,бэлэн болгох хугацаа зэргийг тодорхой заана/:

- А тал
- Б тал

1.3. Хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг талууд дараахь байдлаар хариуцан зохион байгуулна. /хийх ажлын чиглэл, төрөл, хийгдэх хугацааг заана/:

- А тал
- Б тал

1.4. Гэрээний хугацаа ___ жил байна. Гэрээний хугацааг талууд  тохиролцон сунгаж болно.

 

2. Хамтын ажиллагааны удирдлага, хяналт

 

2.1. Энэхүү гэрээний 1.1.-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг дараахь журмаар удирдан явуулна/ дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно/:

- А тал дангаар төлөөлөх
- Б тал дангаар төлөөлөх
- А болон Б талууд хамтран
- А болон Б талууд өөр этгээдийг томилох замаар

2.2. Хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй тал хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг_______бүрийн хугацаанд тогтмол тайлагнах үүрэгтэй.

2.3. Гэрээний аль ч тал гэрээний хэрэгжилт, бусад талуудын гэрээний талаархи үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.

2.4. Гэрээний аль нэг  тал бусад талын шаардсан үед хамтын ажиллагаатай холбоотой өөрийн хийсэн ажлын талаар тайлан тавих үүрэгтэй.

 
 
3. Эд хөрөнгө
 

3.1. хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад зүйлс нь талуудын дараахь өмчлөлд байна/ дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно/

 - хамтран өмчлөх дундын өмчид

- хэсгээр өмчлөх дундын өмчид, дараахь хувь хэмжээгээр:

________________________________________________________________

3.2. Үйл ажиллагааны орлогоос бий болсон  орлогын өөрт  ногдох хэсгийг  талууд өөрийн хэмжээгээр захиран зарцуулна.

3.3. Хамтын  үйл ажиллагааг үргэлжлүүлэхтэй холбоотой  гарах зардлыг  талууд тухай бүр харилцан тохиролцож  шийдвэрлэнэ.

3.4.Хамтын ажиллагаанд зориулан хуримтлуулсан хөрөнгө мөнгийг зөвхөн хамтын ажиллаганы зорилгод нийцүүлэн зарцуулна.

 
 
4. Хариуцлага
 

4.1. Хамтын  үйл ажиллагааны  үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн харуицлагыг  талууд дараахь зарчмаар хариуцна:

/ дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно/

-       хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна.

-       Хэсгээр өмчлөх хувь хэмжээний дагуу хариуцна..

4.2. Талууд энэхүү  гэрээгээр  хүлээсэн  үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй  үед  нөгөө талдаа дараахь  торгууль эсхүл алданги төлнө / дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно/:

- үүргийн үнийн дүнгийн ____хувийн торгууль төлнө.

- үүргийн гүйцэтгэлийн  хожимдуулсан хоног тутам ____хувийн / 0,5-аас ихгүй байх/ алданги төлнө.

 
5. Бусад заалт
 

5.1. Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын Иргэний  хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

5.2. Хамтын үйл ажиллагааны тайланг талууд жил тутам, явцын тухай шаардлагатай  тохиолдолд хэлэлцэж байна.

5.3. Талуудын хооронд маргаан үүссэн  тохиолдолд /шүүх, арбитр/ -аар шийдвэрлүүлнэ. /доогуур нь зур/

 
 

6. Гэрээ хүчин төгөлдөр байх

 

6.1. Талууд гэрээнд гарын үсэг зурсан үеэс гэрээ хүчин төгөлдөр болно.

6.2.Гэрээг хуульд зааснаас  бусад тохиолдолд талууд / дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно/

- харилцан тохимролцсоны үндсэн дээр хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгож болно.

- аль нэг тал нь ____ сарын өмнө  урьдчилан мэдэгдэх замаар гэрээнээс татгалзаж  болно. Энэ тохиолдолд тодорхой шалтгаан заагаагүй байж болно.

- онцгой нөхцөл  шалтгаан бий болсон үед гэрээний аль нэг тал _____сарын өмнө мэдэгдэж гэрээнээс татгалзаж болно.

6.3. Талууд тохиролцвол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 
 
 
7. Талуудын хаяг
 
 
А тал:                                                    Б тал:
 
 
Хаяг:__________________________    Хаяг:_______________________
______________________________     ___________________________
______________________________     ___________________________
Утас:                                                               Утас:
______________________________     ___________________________

Цахилгаан шуудангийн хаяг:                   Цахилгаан шуудангийн хаяг:

______________________________     ___________________________

Банкны харилцах дансны дугаар:          Банкны харилцах дансны дугаар:

______________________________     ___________________________
           
 
 

Гарын үсэг:____________________                  Гарын үсэг:_________________

 
 
 

\Тамга тэмдэг\                                                          \Тамга тэмдэг\

 
 
 
 
Огноо: 2010.07.08
Татагдсан тоо: 2785
Татаж авах
 
Нууц үгээ мартсан уу?
 
 
 
 



Онлайн туслах - 1

Онлайн туслах - 2

Онлайн туслах - 3

Онлайн туслах - 4
Free counter and web stats