English Mongolian

Нүүр хуудас  |  Мэдээ  |  Сайтын агуулга  |  Холбоо барих

 





 
 
Бүх рекламнуудыг үзэх
 
Гэрээний загварууд   Маягтууд   Статистик
Маягтууд: » Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал
 
Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал

                                                                       Санхүү, эдийн засгийн  сайдын                         

                                                                        2002   оны ..  сарын ..    өдрийн

                                                                        …   тоот  тушаалын   хавсралт

 

                               Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг

                              хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн

                                       маягтыг хөтлөх аргачлал

 

Нэг. Ерөнхий зүйл

 

Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн бодлогын хүрээнд боловсруулсан журнал бүртгэлийн системийн маягт, түүнийг хөтлөх зааврыг аж ахуйн нэгж,  байгууллага мөрдөж ажиллана.

 

Журналын нийтлэг маягт, зааврыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага журнал бүртгэлийн системийг өөрийн онцлогт нийцүүлэн зохион байгуулах шаардлага гарвал зөвхөн журналын маягтын үндсэн загварт  хэлбэрийн өөрчлөлт хийж дарга, захирлын тушаалаар баталж мөрдүүлж болно. Энэ нь аж ахуйн нэгж , байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгагдсан байвал зохино .

 
 

Хоёр. Журналын  бүртгэлийн зарчим

 

Журнал бүртгэлийн систем бол нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл  боловсруулах ажиллагаа юм. Журнал бүртгэлийн системийн мэдээлэл боловсруулалтын хэсэгт ерөнхий ба тусгай журналд бичилт хийхээс гадна  ерөнхий ба дэлгэрэнгүй  дансыг хөтлөх ажилбарууд хамрагдана.

 

            Журналыг  хамгийн оновчтой, эмх цэгцтэй зохион байгуулсан байх ёстой.  Журналд дараах үзүүлэлтүүдийг тусгасан байвал зохино. Үүнд:

·         Ажил гүйлгээ гарсан үеийн ­ он, сар өдөр (огноо)

·         Ажил гүйлгээний утга ­ (товч тайлбар)

·         Бүртгэл хөтлөлтийн лавлагаа ­ журналаас ерөнхий болон дэлгэрэнгүй дансыг хөтөлсөн тухай тэмдэглэгээ

·         Ажил гүйлгээний хоёрдмол шинж чанарын илэрхийлэл ­ дансны дебет ба кредит талуудын дүн

 

Анхан шатны хүчин төгөлдөр баримт бүхий ажил гүйлгээг  журналд бичнэ. Ажил гүйлгээг дансдын дебет ба кредитийн шинжээр ангилж, хуримтлуулан журналд бүртгэсэнээр ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичих, хураангуй болон дэлгэрэнгүй дансыг хөтөлж, дансдын уялдааг хянах  боломжийг  олгоно. Журналын лавлагаа гэсэн багананд хураангуй , дэлгэрэнгүй дансыг хөтөлсөнийг тэмдэглэж   \/ гэсэн тэмдэг тавина.

 

Журналын маягтын загварыг гар болон компьютерээр мэдээлэл боловсруулахад үндсэн загвар болгож ашиглана.

 

 

 

 

 

 

Гурав. Журналын бүртгэлийн бүтэц, зохион байгуулалт

 

 

Журналын бүртгэлийн системийг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас хамааран ерөнхий ба тусгай журнал гэж ангилж хөтөлнө. Журналын энгийн хэлбэр нь ерөнхий журнал юм. Энэ журналд бүх төрлийн ажил гүйлгээг бүртгэж болно. Жижиг аж ахуйн нэгж энэ журналыг хөтөлж  санхүүгийн тайлан бэлтгэнэ. Том аж ахуйн нэгж, байгууллага ерөнхий журналаас гадна тусгай журнал хөтөлнө. Тусгай журналд нэг төрлийн олон давтагддаг ажил гүйлгээг хуримтлуулан бүртгэнэ.

 

Аж ахуйн нэгж, байгууллагад хөтлөгдөх тусгай журналын бүрэлдэхүүнийг дараах байдлаар ангилна. Үүнд:

·         Мөнгөний орлогын журнал

·         Борлуулалтын журнал

·         Мөнгөний зарлагын журнал

·         Худалдан авалтын  журнал

·         Бараа материалын орлогын журнал

·         Бараа материалын зарлагын журнал

·         Бусад журнал ( өглөгийн  гэх мэт)

 

Эхний дөрвөн журнал бол түгээмэл шинжтэй байдаг. Эдгээрээс гадна аж ахуйн онцлогт тохируулан нэмэлт журнал хэрэглэж болно. Аль ч  журналд дансдад тусгагдсан тайлангийн хугацааны ажил гүйлгээг бүртгэнэ. Харин цаг хугацааны эхний ба эцсийн үлдэгдлийг  ерөнхий ба дэлгэрэнгүй дансанд тусгаж харуулна.

 

Тусгай журналд бүртгэгдсэн ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт шууд шилжүүлэн бичнэ. Тусгай журналд тусгагдахгүй ажил гүйлгээг анхан шатны баримтыг үндэслэн ерөнхий журналыг хөтөлж, түүнээс ерөнхий дэвтэрт бичнэ. Аль ч журналд бүртгэгдсэн ажил гүйлгээг дэлгэрэнгүй бүртгэлтэй тулгаж шалгах ёстой.

 

Бараа материал, авлага, үндсэн хөрөнгө, өглөг, цалин хөлс, зардлын тооцоотой холбогдсон дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, дэлгэрэнгүй бүртгэлийн товчоог бэлтгэнэ. Үүнд:

1.    Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл

2.    Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл

3.    Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл

4.    Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо

5.    Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл

6.    Ажиллагчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл

7.    Ажиллагчидтай хийх тооцооны дэлгэрэнгүй бүртгэл

8.    Зардлын дэлгэрэнгүй бүртгэл

 

Дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх бүрдээ түүний гүйлгээний дүнг ерөнхий дэвтрийн холбогдох дансны гүйлгээний дүнтэй тохируулан шалгах ёстой. Энэ зорилгоор дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо хийнэ.  Дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо нь ажил гүйлгээг  дансдад үнэн зөв бүртгэж  байгааг  хянахад ашиглагдана.

 

 

Дөрөв. Журнал хөтлөх аргачлал

 
 

Энэ хэсэгт журналыг хөтлөх, журналын дүнг ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичих болон дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх, түүний товчоог бэлтгэх ажилбаруудын уялдаа холбоог тайлбарлана.

 
 
4.1. Ерөнхий журнал  ЕЖ
 

       Ерөнхий журналыг анхны баримт болон зарим дэлгэрэнгүй бүртгэлийг үндэслэж хөтөлнө. Үүнд:

1.    “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл”, “Цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл” болон “Үйлдвэрлэлийн өртгийн тайлан” гэх мэт;

2.    Тусгай журналд бүртгэх боломжгүй, эсвэл бүртгээгүй орхигдсон ажил гүйлгээг нотлох баримтыг үндэслэн хөтлөх;

3.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэсэн ажил гүйлгээг залруулах, тохируулах бичилт хийх;

4.    Хаалтын бичилт хийх зэргээр ашиглана.

 

       Ерөнхий журналыг “ЕЖ” гэж  тэмдэглэн бүртгэлд ашиглана. Журналын гүйлгээг ерөнхий дэвтрийн дансдаар бүлэглэн товчоолсны дараа дүнг  ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичнэ.

 

4.2.Мөнгөн хөрөнгийн журнал

 

Аж ахуйн нэгж, байгууллага нь мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг бүртгэхэд мөнгөний бүртгэлийн журналыг ашиглана.

 

Мөнгөний орлого, зарлагын журналыг банкны харилцах дансны хуулга, кассын тайлан тэдгээрт хавсаргасан анхны баримтыг үндэслэж хөтөлнө.

 

Мөнгөний орлого, зарлагын журналд касс болон банкинд байгаа төгрөг, гадаад валютын дансдыг харилцах дансны нэр, валютын төрлөөр ангилж хөтөлнө.

 

Мөнгөний орлогын журналыг “МО”, Мөнгөний зарлагын журналыг “МЗ” гэж  тэмдэглэн бүртгэлд ашиглана.

 

Мөнгөний орлого, зарлагын журналд тусгасан дансны бичилтийг Борлуулалт болон Худалдан авалтын журналд дахин бүртгэхгүй.

 
Тусгай (жижиг) мөнгөн сан болон мөнгөтэй адилтгах зүйлсийг бүртгэхэд  мөнгөний журналыг ашиглана.
 
4.2.1 Мөнгөний орлогын журнал  МО-1, МО-2
 

Төгрөгийн касс болон банкны харилцах дансны орлогын ажил гүйлгээг “Мөнгөний орлогын журнал” МО-1-д бүртгэнэ.

 

Гадаад валютын касс болон банкны харилцах дансны орлогын ажил гүйлгээг “Мөнгөний орлогын журнал” МО-2-д бүртгэнэ.

 

Мөнгөний орлогын журналд бүртгэх үндсэн ажил гүйлгээний журналын бичилт нь мөнгөний дансны дебет, борлуулалт болон авлагын дансны кредит гэсэн бичилт байна.

 

Мөнгөний орлогын журналын МО-1, МО-2 хоосон багананд олон дахин давтагдах ажил гүйлгээг бүртгэх дансны нэр эсвэл кодыг бичнэ.

 

Эдгээр журналын “бусад” гэсэн баганыг дараах тохиолдолд ашиглана. Үүнд:

1.    Ажил гүйлгээний давтамж цөөн , түгээмэл бус, мөн багананд дансны нэр бичих зайгүй болоход ;

2.    Ажил гүйлгээний онцлогтой холбогдуулан мөнгөний дансны дебетэд хэд хэдэн дансны кредитээс бичилт хийхэд ;

3.    Журналд тусгасан ажил гүйлгээтэй холбогдуулан өөр хэд хэдэн дансны дебет, кредитэд бичилт хийхэд тус тус ашиглана.

 

Мөнгөний орлогын журналд бүртгэгдсэн авлагын дансны кредит гүйлгээ нь “Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн кредит баганын зохих дүнтэй тохирно. Бусад дансны дэлгэрэнгүй бүртгэлийг ийм байдлаар тулган шалгана.

 
Мөнгөний зарлагын журнал  МЗ-1, МЗ-2
 

Төгрөгийн касс болон банкны харилцах дансны зарлагын ажил гүйлгээг “Мөнгөний зарлагын журнал” МЗ-1-д бүртгэнэ.

 

Гадаад валютын касс болон банкны харилцах дансны зарлагын ажил гүйлгээг “Мөнгөний зарлагын журнал”  МЗ-2-д бүртгэнэ.

 

Мөнгөний зарлагын журналд бүртгэх ажил гүйлгээнд өглөгийн дансны дебет, мөнгөний дансны кредит гэсэн бичилт олон тохиолдоно.

 

Мөнгөний зарлагын журналын МЗ-1, МЗ-2 хоосон багананд олон дахин давтагдах ажил гүйлгээг бүртгэх дансны нэр эсвэл кодыг бичнэ. Харин  “бусад” гэсэн багананд бүртгэх зарчим мөнгөний орлогын журналтай ижил байна.

 

Мөнгөний зарлагын журналд бүртгэгдсэн Өглөгийн дансны дебет гүйлгээ нь “Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн дебет баганын  зохих дүнтэй тохирно. Бусад дансны дэлгэрэнгүй бүртгэлийг ийм байдлаар тулган шалгана.

 
4.3.Борлуулалтын журнал
 

Аж ахуйн нэгж, байгууллага нь зээлээр борлуулсан бараа, бүтээгдэхүүн болон гадагш гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогыг борлуулалтын журналд бүртгэнэ.

Мөнгөөр хийсэн борлуулалтыг мөнгөний орлогын журналд бүртгэх тул борлуулалтын журналд давхардуулан бүртгэхгүй. Борлуулалтын журналыг “БТ” гэж тэмдэглэн бүртгэл хөтлөхөд ашиглана.
 

Хангамжийн материал, үндсэн хөрөнгө худалдсан зэрэг үндсэн бус үйл ажиллагааны орлого, олзыг мөнгөний орлогын журнал буюу ерөнхий журналд бүртгэнэ.

 
4.3.1 Борлуулалтын журнал   БТ-1
 

Борлуулалтын нэхэмжлэх , бараа материалын зарлагын баримтыг үндэслэн борлуулалтын журналыг хөтөлнө.

 

Үндэсний валютаар хийсэн борлуулалтын дансны ажил гүйлгээг  “Борлуулалтын журнал”  БТ-1-д бүртгэнэ.

 

Борлуулалтын журнал БТ-1-ын 0-3 дугаар багануудад дэс дугаар, борлуулалт хийсэн сар, өдөр, борлуулалтын нэхэмжлэл болон зарлагын баримтын дугаар , худалдан авагчийн нэрийг бичнэ.

 

            Энэ журналын 4-8 дугаар багануудад борлуулалтын орлого, онцгой  болон нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг кредитлэгдсэн дансдын нэр эсвэл кодыг бичнэ.  Харин 9-12 дугаар багануудад авлагын данс болон дебетлэгдсэн дансдын нэр эсвэл кодыг бичнэ.

 

            Олон дахин давтагдах нэг төрлийн ажил гүйлгээ байвал Борлуулалтын журналын БТ-1 эсвэл БТ-2-ын хоосон багананд тухайн дансны нэр эсвэл кодоор бичнэ.

 

Энэ журналын “бусад” гэсэн хэсгийн 13-15 дугаар багануудад борлуулалтын хөнгөлөлт болон буцаалт зэрэг бусад ажил гүйлгээг бүртгэнэ.

 
4.3.2 Борлуулалтын журнал   БТ-2
 

Борлуулалтын журнал БТ-2 нь дээрх журналын бүтэц, зохион байгуулалттай ижил бөгөөд зөвхөн гадаад валютаар хийсэн борлуулалттай холбогдсон зүйлсийг нэмж тусгасан болно.

 

Борлуулалтын журнал  БТ-2-ын 4 дүгээр багананд тухайн валютын олон улсын батлагдсан нэрийг Америк доллар-US$, Францын франк -FF гэх мэтээр харуулана. Харин 5 дугаар багананд борлуулалтын  өдрийн албан ханшийг, 6 дугаар баганад борлуулалтын хэмжээг гадаад валютын дүнгээр, 7 дугаар баганад гадаад валютаар борлуулалт хийсэн өдрийн албан ханшаар хөрвүүлсэн төгрөгийн дүнг бүртгэнэ.

 

Борлуулалтын журналд бүртгэсэн авлагын дансны дебет гүйлгээ нь “Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн дебет баганын зохих дүнтэй тохирно.

 

Борлуулалтын журналын “дансдын дебет” болон “дансдын кредит” гэсэн баганын хөлийн дүнгээр холбогдох ерөнхий дансыг хөтөлнө. Харин “бусад” гэсэн хэсэгт бүртгэсэн дансны  бичилтийг гүйлгээ бүрээр бүлэглэн товчоолж  холбогдох ерөнхий  дансыг хөтөлнө.

 
 
 
 
4.4. Худалдан авалтын журнал
 

Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь зээлээр худалдан авсан бараа материал, хангамжийн зүйлс, үндсэн хөрөнгө, бусдаас үзүүлсэн үйлчилгээ зэргийг холбогдох баримтыг үндэслэн худалдан авалтын журналд бүртгэж болно.

 

Бэлэн мөнгөөр хийсэн худалдан авалтыг мөнгөний зарлагын журналд бүртгэнэ .

 
Худалдан авалтын журналыг “ХА” гэж тэмдэглэн бүртгэлд ашиглана.
 
4.4.1 Худалдан авалтын журнал  ХА
 

Худалдан авалтын журналд зээлээр худалдан авсан зүйлийг холбогдох баримтыг үндэслэн хөтлөнө.

 

Худалдан авалтын журналын 0-3 дугаар багануудад дэс дугаар, худалдан авсан сар, өдөр, баримтын дугаар , бэлтгэн нийлүүлэгчийн нэр, кодыг бичнэ.

 

Энэ журналын 4 дүгээр багананд өглөгийн дансны кредитийн дүн,    5 дугаар баганад өмнөх тайлант үед бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн урьдчилгаанд хүлээн авсан бараа материалтай  холбогдон гарсан ажил гүйлгээг бүртгэнэ.

 

Худалдан авалтын журналын  6 дугаар багананд импортын бараанд ноогдуулах гаалийн татварыг гаалийн тарифын тухай хуулийн дагуу тооцож бүртгэнэ. Харин 8 дугаар багананд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж зээлээр худалдан авсан бараа материалтай холбогдсон нэмэгдсэн өртгийн албан татварыг бүртгэнэ.

 

Энэ журналын 9-13 дугаар багануудад ажил гүйлгээ олон дахин давтагдан гардаг худалдан авалт (бараа материал, хангамжийн зүйлс, бусдаас үзүүлсэн үйлчилгээ ) дансдын нэр, кодыг бичнэ. Харин “бусад” гэсэн хэсгийн 14-16 дугаар багануудад үндсэн хөрөнгө, худалдан авалтын хөнгөлөлт зэрэг  ажил гүйлгээ цөөн гардаг дансыг  бүртгэнэ.

 

Худалдан авалтын журналд бүртгэгдсэн өглөгийн дансны кредит гүйлгээ нь “Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн кредит баганын  зохих дүнтэй тохирно.

 

Худалдан авалтын журналын дебетлэгдсэн дансууд гэсэн хэсэгт худалдан авалт бүртгэгдсэн бараа материалын дансдын “дебет” гүйлгээний дүн нь холбогдох бараа материалын дансны  “Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо”-ны  “Орлого” гэсэн хэсгийн 9 дүгээр баганын дүнтэй тохирно.

 

Мөн худалдан авалтын журналын “Бусад” гэсэн хэсэгт бүртгэгдсэн  үндсэн хөрөнгийн дансдын дебет гүйлгээ нь “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл”-ийн “Орлого” гэсэн хэсгийн 10 дугаар баганын  дүнтэй тохирно. Худалдан авалтын хөнгөлөлт дансны кредит гүйлгээ нь “Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл”-ийн дебет-ийн баганын зохих дүнтэй тохирно.

 

Худалдан авалтын журналын дебет болон  кредит гэсэн хэсгийн дансдын хөлийн дүнгээр ерөнхий дэвтрийг хөтөлнө.

 

Харин “Бусад” гэсэн хэсэгт бүртгэгдсэн дансны гүйлгээний дүнг бүлэглэн товчоолж,  ерөнхий дэвтрийг хөтөлнө.

 

Харин бараа материал, хангамжийн зүйлсийн зарлагын ажил гүйлгээг бараа материалын дэлгэрэнгүй бүртгэлийн товчоог үндэслэж ерөнхий журналд бичнэ. Мөн үндсэн хөрөнгийн хасалт , элэгдлийн тооцоог үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг үндэслэж ерөнхий журналд бичнэ.

 

4.5.Бараа материалын журнал

 

Аж ахуйн нэгж, байгууллага нь бараа, материалын  орлого, зарлагын гүйлгээг бүртгэхэд бараа материалын журналыг ашиглана.Бараа материал гэдэгт бараа, түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, хангамжийн зүйл хамрагдана. Бараа материалын журнал хөтөлж байгаа үед худалдан авалтын журнал хөтлөхгүй байж болно.

 

Бараа, материалын орлого, зарлагын журналыг бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, түүний товчоо, тэдгээрт хавсаргасан анхны баримтыг үндэслэж хөтөлнө.

 

Бэлэн мөнгөөр худалдаж авсан бараа материалын дүнг мөнгөний зарлагын журналд бүртгэнэ .

 
Бараа материалын  орлого, зарлагын журналыг бараа, түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, хангамжийн зүйл гэсэн үндсэн ангиллаар  эсвэл шаардлагатай үед тэдгээрийг дэлгэрүүлэн хөтөлж болно.
 

Бараа материалын орлогын журналыг “БМО”, Бараа материалын зарлагын журналыг “БМЗ” гэж  тэмдэглэн бүртгэлд ашиглана.

 
4.5.1 Бараа материалын орлогын журнал   БМО
 

Бараа материалын дансдын орлогын ажил гүйлгээг “Бараа материалын орлогын журнал” БМО -д бүртгэнэ.

 

Бараа материалын орлогын журналд бүртгэх үндсэн ажил гүйлгээний журналын бичилт нь бараа материалын дансдын дебет, өглөг дансны  кредит гэсэн бичилт байна.

 

Бараа материалын орлогын журналын БМО хоосон багананд олон дахин давтагдах ажил гүйлгээг бүртгэх дансны нэр эсвэл кодыг бичнэ.

 

Харин “Бусад” гэсэн хэсэгт бүртгэгдсэн дансны гүйлгээний дүнг бүлэглэн товчоолж ерөнхий дэвтрийг хөтөлнө.

 

Бараа материалын орлогын журналд бүртгэгдсэн өглөгийн дансны кредит гүйлгээ нь “Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн кредит баганын  зохих дүнтэй тохирно.

 

Бараа материалын орлогын журналд бүртгэгдсэн бараа материалын дансдын  дебет гүйлгээний дүн “Бараа материалын дансны дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо” гэсэн нэгтгэлийн “орлого” баганын  дүнтэй тохирно. Бусад дансны дэлгэрэнгүй бүртгэлийг ийм байдлаар тулган шалгана.

 
4.5.2 Бараа материалын зарлагын журнал  БМЗ
 

Бараа материалын дансдын зарлагын ажил гүйлгээг “Бараа материалын зарлагын журнал” БМЗ-д бүртгэнэ.

 

Бараа материалын зарлагын журналд бүртгэх үндсэн ажил гүйлгээний журналын бичилт нь бараа материалын дансдын кредит, зардлын дансдын  дебет  гэсэн бичилт байна.

 

Бараа материалын зарлагын журналын БМЗ хоосон багананд олон дахин давтагдах ажил гүйлгээг бүртгэх дансны нэр эсвэл кодыг бичнэ.

 

Харин “Бусад” гэсэн хэсэгт бүртгэгдсэн дансны гүйлгээний дүнг бүлэглэн товчоолж ерөнхий дэвтрийг хөтлөнө.

 

Бараа материалын зарлагын журналд бүртгэгдсэн зардлын дансдын дебет гүйлгээ нь “Зардлын дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн   зохих дүнтэй тохирно.

 

Бараа материалын зарлагын журналд бүртгэгдсэн бараа материалын дансдын кредит гүйлгээний дүн “Бараа материалын дансны дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо” гэсэн нэгтгэлийн зарлага баганын  дүнтэй тохирно. Бусад дансны дэлгэрэнгүй бүртгэлийг ийм байдлаар тулган шалгана.

 

4.6.       Журналын товчоо  ЖТ

 

Ерөнхий болон тусгай журналд бүртгэгдсэн ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт шууд шилжүүлэн бичнэ  Хэрэв ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичих боломжгүй бол ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор тухайн тайлангийн хугацааны эцэст ерөнхий болон тусгай журналаас хураангуй дансдаар бүлэглэж товчоо хийнэ. Үүнийг журналын товчоо ЖТ гэж нэрлэж бүртгэл хөтлөхөд ашиглана. Энэ товчоог ашиглаж ерөнхий дэвтрийг хөтөлнө. Товчооны дугаар тухайн журналын дугаартай ижил байх ёстой.

 
 
            Тав.  Ерөнхий дэвтэрт бичилт хийх
 

       Ерөнхий дэвтэр гэдэг нь тухайн аж ахуйн нэгж , байгууллагад хөтлөгдөж байгаа хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зардлын  дансдын цуглуулга юм. Ерөнхий дэвтэрт данс бүрийг нэг хуудсанд байрлуулна. Гэхдээ нэг данс олон данстай харилцах үед хоёр хуудсанд байрлуулж болно.        Дансны жагсаалтын зохион байгуулалтад нийцүүлж ерөнхий дэвтэрт бүртгэх дансны дэс дарааллыг тогтооно.

 

       Тайлангийн хугацааны  ажил гүйлгээг бүртгэсэн ерөнхий болон тусгай журналын дүнгээр ерөнхий дэвтрийг хөтөлнө . Шаардлагатай үед журналын товчоо гэсэн ЖТ гэсэн нэгтгэлийн маягтыг ашиглаж болно. Энэ нь ерөнхий болон тусгай журналд байгаа ерөнхий дансны гүйлгээг нэгтгэж товчоолоход зориулагдана.

 

       Ерөнхий дэвтэрийг тайлант хугацааны ажил гүйлгээг ерөнхий данс  бүрээр хуримтлуулан бүртгэхэд ашиглана.

 

       Ажил гүйлгээг ерөнхий дансанд бүртгэхдээ дансны давхар бичилтийн зарчмыг баримтлана. Аливаа журналын  бүх ажил гүйлгээг тусгаж байгаа дансуудын дебет гүйлгээний дүн кредит гүйлгээний дүнтэй тэнцүү байна .

 

       Журналаас ерөнхий дэвтэрт бичилт хийсний дараа  ерөнхий данс бүрээр дебет, кредит гүйлгээний дүнгийн нийлбэр нь холбогдох журналын дүнтэй тохирч байгаа эсэхийг заавал тулган шалгаж байх ёстой.

 

            Санхүүгийн тайлан гаргах үед ерөнхий дансдын эцсийн үлдэгдлийг жагсаан нэгтгэсэнээр шалгах балансыг зохиодог. Хэрэв ерөнхий дэвтрийн дансдын нийт дүн, журналын дүнгээс зөрвөл шалгах баланс тохирохгүйд хүрнэ.

 
 
 

Зургаа . Дэлгэрэнгүй бүртгэл

 

Дэлгэрэнгүй бүртгэлийг дансны ангиллын дагуу зохион байгуулж хөтөлнө. Жишээлбэл, бараа материалын дэлгэрэнгүй дансыг хөтлөхдөө  “ БМ-1” гэсэн тэмдэглэгээг, түүний товчоог нэгтгэж гаргахад  “БМ-2” гэж тэмдэглэж бүртгэл хөтлөхөд ашиглана. Ийм зарчмыг аль ч дэлгэрэнгүй бүртгэл хөтлөхөд мөрдөнө. Аж ахуйн нэгж , байгууллага  дэлгэрэнгүй бүртгэлийн товчоог өөрсдийн онцлогт тохируулж хийж болно.

 
6.1. Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл
 

Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлийг худалдан авагч  бүрээр хөтөлнө. Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлийг  “АВ-1” гэж тэмдэглэн бүртгэл хөтлөхөд ашиглана.

 

Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлийн толгой хэсэгт худалдан авагчийн татвар төлөгчийн дугаар (ТТД), оноосон нэр, хаяг, дансны дугаарыг бичнэ.

 

Энэ дэлгэрэнгүй бүртгэлийн дараагийн хэсгийн 1-3 дугаар багануудад борлуулалт болон төлбөр хийгдсэн сар өдөр, хөтөлсөн журналын төрөл, ажил гүйлгээний утга, нэхэмжлэл эсвэл зарлагын баримт, төлбөрийн баримтын дугаарыг харуулна.

 

Энэ хэсгийн дебет баганын дүн борлуулалтын журнал, кредит баганын дүн мөнгөний орлогын журналын холбогдох дүнтэй тохирно.

 

Авлагын дэлгэрэнгүй дансны эхний болон эцсийн дебет үлдэгдлийн дүн нь ерөнхий дэвтрийн авлагын дансны эхний болон эцсийн үлдэгдэлтэй, харин эхний болон эцсийн  кредит үлдэгдлийн дүн нь ерөнхий дэвтрийн урьдчилж орсон орлого дансны эхний болон эцсийн үлдэгдэлтэй тохирно.

 

Энэ маягтын загварыг авлагын тооцооны бусад дэлгэрэнгүй бүртгэлд ашиглаж бо

 
Огноо: 2010.07.20
Татагдсан тоо: 2362
Татаж авах
 
Нууц үгээ мартсан уу?
 
 
 
 



Онлайн туслах - 1

Онлайн туслах - 2

Онлайн туслах - 3

Онлайн туслах - 4
Free counter and web stats