English Mongolian

Нүүр хуудас  |  Мэдээ  |  Сайтын агуулга  |  Холбоо барих

 





 
 
Бүх рекламнуудыг үзэх
 
Мэдээ » ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ
5.April.2012     Үзсэн: 528   


МОНГОЛ УЛСЫН  ХУУЛЬ
 

 2011 оны 06 сарын 17 өдөр                                                               Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

       ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

        /Шинэчилсэн найруулга/
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
          1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
 

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

          2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж

 

          2.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хөдөлмөрийн тухай2, Нийгмийн даатгалын тухай3, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай5, Нийгмийн халамжийн тухай6, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

          2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

         

          3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

          3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

                   

                    3.1.1.“ажил хайгч” гэж ажилгүй, ажилтай боловч ажлын нөхцөлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн болон хандсан иргэнийг;

 
 

 


1 Монгол Улсын Үндсэн хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

2 Хөдөлмөрийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

3 Нийгмийн даатгалын тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

4 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 17 дугаарт нийтлэгдсэн.

5 Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

6 Нийгмийн халамжийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 4 дугаарт нийтлэгдсэн.

7 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2009 оны 10 дугаарт нийтлэгдсэн.

 

3.1.2.“ажилгүй иргэн” гэж ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг;  

 

3.1.3.“ажилгүй” гэж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн8 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг;

 

3.1.4.“ажил хийхэд бэлэн” гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг;

 

3.1.5.“ажил идэвхтэй хайж байгаа” гэж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлж ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газрын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого хийснийг;

 

3.1.6.“ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн” гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өөрчлөх шаардлагатай болсон, эрхэлж байсан хувийн аж ахуй нь эрсдэлд орсны улмаас сэргээх боломжгүй болсон тухайгаа аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид мэдэгдэж, бүртгүүлсэн иргэнийг;

 

3.1.7.“ажил олоход хүндрэлтэй иргэн” гэж хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан иргэн, хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг; 

 

3.1.8.“хувиараа хөдөлмөр эрхлэгч“ гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг;

                   

3.1.9.“малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг;

 

3.1.10.“ажилд зуучлах” гэж ажил хайж байгаа иргэнд хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нь тохирсон ажил олоход, ажил олгогчид эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх үйлчилгээг;

 

3.1.11.“бизнес инкубацийн үйлчилгээ” гэж хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн, түүнчлэн малчинд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн байр түрээслүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг.

 
 
         
 

8 Иргэний хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

 

4 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны

 зарчим, төрийн бодлогын чиглэл
 

          4.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:

 

4.1.1.иргэнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, эрүүл мэндийн байдал, хөрөнгө чинээ, боловсрол, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь үл ялгаварлах;

 
4.1.2.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ адил тэгш, нээлттэй, ил тод байх;
 

4.1.3.иргэн сайн дурын үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтэд хамрагдах;

4.1.4.ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөрлөх тэгш эрх, адил боломжийг хангах;
 

4.1.5.нийгмийн түншлэлийг дэмжих;

4.1.6.олон нийтийн оролцоонд тулгуурлах.
 

          4.2.Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараах бодлогын чиглэлийг баримтална:

 

4.2.1.хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинг хангах;

 

4.2.2.ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд  нийцүүлэн хөгжүүлэх;

 

4.2.3.хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;

 

4.2.4.хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгааг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний  хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, үр ашгийг дээшлүүлэх;

 

4.2.5.ажиллах хүчний дотоодын зах зээлийг эзэмших, гадаадын зах зээлд мэргэшил, чадвар дээшлүүлэх;

 
5 дугаар зүйл.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих
 

          5.1.Төрөөс хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих талаар дараах арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлнэ:

 

5.1.1.үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах талаар судалгаа хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах;

 

5.1.2.экспортлох зориулалттай үйлдвэрлэл эрхлэх болон ажлын байр олноор нэмэгдүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эхний ээлжид зээл олгох, бий болгосон ажлын байрны тоог харгалзан татварын хөнгөлөлт үзүүлэх;

 

5.1.3.алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс нутагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эсхүл төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан зарчмаар хөрөнгө оруулах;

 

5.1.4.Засгийн газраас тодорхойлсон бусад арга хэмжээ.

 

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн бодлого эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тодорхойлж, шаардагдах хөрөнгийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

 

          6 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл

                                        ажиллагааны төрөл, хэлбэр

 

6.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:

 

6.1.1.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ;

6.1.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ.

         
6.2.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
 
6.2.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
 
6.2.2.ажилд зуучлах;
6.2.3.ажилгүйдлийн тэтгэмж олгох;

6.2.4.нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйлчилгээнд хамруулах;

6.2.5.бусад үйлчилгээ.

 

6.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ:

         

6.3.1.хөдөлмөрт бэлтгэх;

6.3.2.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;

6.3.3.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих;

         

6.3.4.ажил олгогчийг дэмжих;

          6.3.5.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;

6.3.6.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

 

                    6.3.7.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр.

 

6.4.Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгох нөхцөл, журмыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.

 

6.5.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үнэ төлбөргүй байна.

 
 
 
          7 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл

                                        ажиллагааны хамрах хүрээ

 

7.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, ажил олгогч энэ хуульд заасны дагуу хамрагдана.

 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
         
          8 дугаар зүйл.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө
                                         өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ
 

8.1.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд тодорхой ажил, мэргэжил, ажлын байрны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх, ажил, мэргэжлээ сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээ хамаарна.

 

8.2.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг ганцаарчилан болон хэсэг, бүлгээр зохион байгуулна.

 

8.3.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг тухайн сургуулийн захиргаатай хамтран тусгайлсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

 

8.4.Хөдөлмөрийн бирж ажил, мэргэжлийн чиг баримжаа олгоход  ашиглах гарын авлага, түгээмэл мэргэжил бүрээр танилцуулга бэлтгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

 

          9 дүгээр зүйл.Ажилд зуучлах 

                                        

9.1.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн бирж нь бүртгэсэн ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн ажилд зуучилна.

 

          9.2.Хөдөлмөрийн хувийн биржийг хөдөлмөрийн төв бирж болон аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно.

 

9.3.Энэ хуулийн 9.1-д заасан үйлчилгээний хүрээнд иргэнийг ажилд зуучлах боломжгүй бол хөдөлмөрийн хувийн бирж уг иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээнд хамруулахаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтанд мэдэгдэнэ.

 

9.4.Энэ хуулийн 9.2-т заасан мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хөдөлмөрийн хувийн биржид уг нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан болон оруулсан хүний тоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох бөгөөд хөдөлмөрийн хувийн бирж нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглоно.

 

          9.5.Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

                   

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
 

          10 дугаар зүйл.Хөдөлмөрт бэлтгэх

 

10.1.Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд хүнтэй харилцах ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох, хөдөлмөрийн дэг журам, үйлдвэрлэлийн горимд дасан зохицоход нь туслах зэрэг зайлшгүй хэрэгцээт багц үйлчилгээ, дэмжлэг, туслалцааны хэлбэртэй байна.

 

10.2.Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээний үйлчилгээ, дэмжлэг, туслалцааг хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

 

          11 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах

 

11.1.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь иргэнд үйлдвэрлэл дээрх сургалт, мэргэжлийн болон давтан сургалт, явуулын болон зайны сургалт, шавь сургалтын зэрэг хэлбэрээр богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

 

11.2.Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд хамрагдана.

 

11.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь эрх бүхий мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй  хамтран хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулна.

 

11.4.Энэ хуулийн 11.2-т заасан иргэний сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлнэ.

 

11.5.Энэ хуулийн 11.2-т зааснаас бусад иргэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтад  өөрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан Ажилгүйдлийн даатгалын сангийн зардлаар хамрагдаж болно.

         

          11.6.Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан иргэний мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах ажлыг энэ хуулийн 29.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

          11.7.Гадаад улсад хөдөлмөр эрхэлж, тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний хүсэлт, нотлох баримт бичгийг үндэслэн мэргэжлийн ур чадварыг нь энэ хуулийн 29.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үнэлж, баталгаажуулна.

 

          11.8.Ялтан, хугацаат цэргийн алба хаагчид зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно.

 

          12 дугаар зүйл.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон

нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих

 

          12.1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих арга хэмжээ нь иргэний ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэх санаачилгыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэрэгслээр дэмжин туслах хэлбэртэй байна.

 

12.2.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалттай жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох бөгөөд уг сангаас олгох жижиг зээлийг банкаар дамжуулан олгоно.

 

12.3.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд арван сая хүртэл төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаагаар  олгоно.

 

12.4.Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж хоёр сая хүртэл төгрөгийн зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг тухайн банктай байгуулсан гэрээний үндсэн дээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө. 

 

          12.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ хуулийн 12.2-т заасны дагуу олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байна.

 

          12.6.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ хуулийн 12.2-т заасны дагуу жижиг зээлийн эрсдэлийн болон баталгааны сан байгуулж болно.

 

          12.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, эрсдэлийн болон баталгааны сан байгуулах журмыг Засгийн газар батална.

 

          12.8.Бизнес инкубацийн үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:

         

12.8.1.бизнесийн санаа олсон иргэнийг аж ахуй эрхлэх сургалтад хамруулах, төсөл боловсруулахад нь туслах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах; 

         

12.8.2.бизнесийн төсөл боловсруулж, шалгарсан иргэнд шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байр түрээслүүлэх, тодорхой хугацаагаар түрээсийн хөнгөлөлт үзүүлэх;

 
12.8.3.бизнесийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, түншлэлийн харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх;
 

12.8.4.энэ хуулийн 12.3, 12.4-т заасан зээл олгох, хөнгөлөлт үзүүлэх;

12.8.5.бусад.
 

12.9.Гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн ажлын байр бий болговол түүнд бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлж, энэ хуулийн 12.3, 12.4-т заасан зээл, хөнгөлөлт үзүүлж болно.

 
          13 дугаар зүйл.Ажил олгогчийг дэмжих   
              

13.1.Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэгийн хэлбэрээр хэрэгжинэ.

 

13.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан ажил олгогчид ажлын байр хадгалах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

 

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, шаардлагыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар тогтооно.

 

13.4.Гэрээний үндсэн дээр бусдаар малаа маллуулж байгаа мал бүхий иргэнийг энэ хуулийн 13.1-д заасан ажил олгогчид хамааруулна.

 
          14 дүгээр зүйл.Нийтийг хамарсан ажил зохион байгуулах
 

14.1.Нийтийг хамарсан ажлыг ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн болон ажилгүй иргэнийг түр хугацаагаар ажиллуулах, орлого нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээний хэлбэрээр зохион байгуулна.

 

14.2.Нийтийг хамарсан ажлын хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага орон нутгийн нөөц бололцоо, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

14.3.Байгалийн гамшиг, давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас учирсан хор уршгийг арилгах, нөхөн сэргээх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас нийтийг хамарсан ажлын түр хөтөлбөр хэрэгжүүлж болно.

         

14.4.Нийтийг хамарсан ажлын хөлс, тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, бусад зардлыг орон нутгийн төсвөөс болон аж ахуйн нэгж, байгууллага гаргана.

 

14.5.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хэмжээг ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

 

14.6.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

 

          15 дугаар зүйл.Ажил олоход хүндрэлтэй иргэний

хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

 

15.1.Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ хуульд зааснаас гадна дараах дэмжлэг үзүүлнэ:

 

          15.1.1.ажил олоход хүндрэлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдах хугацаанд нь хоол, унааны зардлын хөнгөлөлт үзүүлж, уг зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх;

 

     15.1.2.хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг үйлдвэрлэл дээрээ дадлагажуулан үндсэн ажилтнаар нэг жилээс доошгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид дадлагын хугацааны сургалтын зардлыг нөхөн олгож, нэг жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг ажилтан, ажил олгогч тус бүрд нь нэг удаа олгох;

 

15.1.3.ажил олоход хүндрэлтэй иргэн, хувиараа болон өрхийн аж ахуйн хэлбэрээр хөдөлмөр эрхлэх бол түүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгох;

 

15.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгох;

 

                    15.1.5.хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй  иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулах.

 

15.2.Малгүй болон цөөн малтай иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар туслах малчнаар ажиллуулан, мал маллах арга ажиллагаанд сургаж, малжуулсан малчинд тухайн иргэнд төлсөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нь харгалзан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг нэг удаа үзүүлж болно.

 

          15.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн бирж нь ажилд зуучилсан ажил олоход хүндрэлтэй иргэн, түүний ажил олгогчтой гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
 

16 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо

 

16.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн сүлжээ, түүний программын болон техникийн хангамж, мэдээлэл цуглуулах, түгээх үйлчилгээ, мэдээллийн эх үүсвэрээс бүрдэнэ.

 

17 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн

нэгдсэн сан
 

17.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь ажиллах хүчний талаарх мэдээ, мэдээлэл, ажлын байрны болон ажил хайгч, ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдсон бүртгэл, мэдээллийг агуулна.

 

18 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ

 

18.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, хамгаалах, түүнээс мэдээлэл түгээх, цахим хуудас, түүнд суурилсан программ болон техник хангамж, мэдээллийн бусад арга хэрэгслээс бүрдэнэ.

 

19 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн

нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн
сүлжээний үйл ажиллагааг хариуцах байгууллага
 

19.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээллийг нэгтгэх, боловсруулах, хадгалах, хамгаалах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, технологийн хувьд хариуцаж, хэвийн ажиллуулах чиг үүргийг энэ хуулийн 29.5-д заасан Хөдөлмөрийн төв бирж хэрэгжүүлнэ.

 

19.2.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны болон аюулгүй байдал, хамгаалалтын журам, стандартыг тогтоох, хяналт тавих, программ болон техник хангамжийг хөгжүүлэх чиг үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

 

20 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн

эх үүсвэр ба бүртгэл
 

20.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн эх үүсвэр нь иргэн, ажил олгогч, түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.

 

20.2.Ажил олгогч нь ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид гарган өгөх, эсхүл түүний бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нийт ажлын байрныхаа талаарх мэдээллийг оны эхэнд нэг удаа, шинээр бий болсон болон байхгүй болсон ажлын байрны талаарх мэдээллийг улирал тутам, сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг тухай бүр нь энэ хуулийн 20.7-д заасан маягтын дагуу харьяалах аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан, хөдөлмөрийн биржид гаргаж өгнө.

 

20.3.Ажил олгогч энэ хуулийн 20.2-т заасан ажлын байрны талаарх мэдээллээ үнэ төлбөргүй өгнө.

 

20.4.Иргэн өөрөө интернэтийн орчинд болон хөдөлмөрийн биржид очиж  мэдээллийн санд бүртгүүлж, мэдээллээ байршуулах ба хэрэгцээт мэдээллээ олж авч болно.

 

20.5.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын болон ажил олоход хүндрэлтэй иргэний талаарх бүртгэл, мэдээллийг нэгтгэж, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд оруулна.

 

20.6.Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь улсын бүртгэл, статистик, татвар, нийгмийн даатгал, халамжийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллагатай тайлан, мэдээ, мэдээлэл, холбогдох баримт бичгийг харилцан үнэ төлбөргүй солилцоно.

 

20.7.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн маягтыг статистикийн төв байгууллагын даргын зөвшөөрснөөр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 
ТАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН
 
          21 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

                                                           

21.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг байгуулна.        

 

21.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар тогтооно.

 

          22 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн

                                        орлогын эх үүсвэр

 

22.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

 
22.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

22.1.2.орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

22.1.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;

 

22.1.4.гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр;

 

22.1.5.гадаад улс, олон улсын байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгосон зээл;       

 

22.1.6.гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд оруулсан хандив, тусламж;                                                      

22.1.7.хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх төлбөр;

 
                    22.1.8.бусад эх үүсвэр.
 

          22.2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

         

          23 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт

         

23.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна:

 
23.1.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
 
23.1.2.ажилд зуучлах;

23.1.3.хөдөлмөрт бэлтгэх;

23.1.4.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;

23.1.5.ажил олгогчийг дэмжих;

          23.1.6.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;

          23.1.7.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих;

 

                    23.1.8.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

 

23.1.9.хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх;

 

23.1.10.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрхийн хэрэгжилтийг хянах, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа явуулах, гарын авлага, хэвлэмэл материал бэлтгэж хэвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэх;

 

23.1.11.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх.

 

          23.2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос төвлөрүүлсэн хөрөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу зарцуулна.

 

          23.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.       

 

          24 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн

                                        орлого, зарлагын төсөв

 

          24.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.

         

          24.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс жил бүр олгох хөрөнгийн хэмжээ нь төсвийн орлогын 0,3 хувиас доошгүй байна.

 

          24.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг ажилгүйдлийн түвшин, ажиллах хүчний оролцооны болон хөдөлмөр эрхлэлтийн түвшинг харгалзан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.

         

          24.4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайн жилийн төсвийн хуваарийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

          24.5.Хөдөлмөр эр

Мэдээний эх сурвалж:

Илгээх   |   Хэвлэх
Share |

 
Нууц үгээ мартсан уу?
 
 
 
 



Онлайн туслах - 1

Онлайн туслах - 2

Онлайн туслах - 3

Онлайн туслах - 4
Free counter and web stats